10 номын багц: нээлтийн үнэ 11/16 хүртэл. Захиалах
GENIUS CHESSНом захиалах

Genius номын цуврал · Бүх насныханд

Шатрыг системтэй
сурах ном.

Анхны нүүдлээс мастерын бодлого хүртэл 10 ном. Хүүхэд ч, аав ээж ч өөрийн түвшнээсээ эхлээд өдөр бүр бага багаар ахина.

Genius 1
Genius 9
Genius 5

Багц ба үнэ

Өөрт тохирохоо сонгоорой

Genius 1–9

9 шатлалт тактикийн номын багц

198,000₮

НӨАТ орсон · Монгол даяар үнэгүй хүргэлт

Сонгох

Шатрын цагаан толгой

Бүх насныханд зориулсан анхан шатны ном

39,000₮

НӨАТ орсон · УБ-д үнэгүй хүргэлт · Аймагт дангаар нь хүргэлт тусдаа

Сонгох
Шатрын цагаан толгой

Эндээс эхэлнэ

Шатрын цагаан толгой

Шатрын анхан шатны ном. Аав ээж, хүүхэд хоёр нэг хөлгийн ард суугаад хамтдаа эхэлнэ. Өвөө эмээ ч хамт сурч болно.

  • Шатрын товч түүхээс эхэлнэ
  • Хөлөг, буудлын нэр, бод бүрийн нүүдлийг сумтай зургаар үзүүлнэ
  • Онцгой нүүдлүүд, мад, тэнцээ
  • Эхнээс нь дуустал нэг бүтэн тоглолт
  • Төгсгөлд нь хариутай шалгалт
96 хуудасA5ISBN 978-9919-9426-9-4

Дуусгасан хүн Genius 1-д бэлэн болно.

Ном авсан айлд

Номтой хамт Genius Club.

Ном аваад л дуусахгүй. Хүүхэд тань гацсан бодлогоо асуух хүнтэй, хамт тоглох найзуудтай болно.

  • Номын эздийн хаалттай чат, асуултад 24 цагийн дотор хариулна
  • Сард 1 удаа дасгалжуулагчтай шууд онлайн хичээл
  • Бямба гараг бүрийн нээлттэй тэмцээнд 1 жил үнэгүй
  • Долоо хоног бүр шинэ бодлого
  • 9 номоо дуусгахад гэрчилгээ
Шатрын цагаан толгой ба Genius 1–9, 10 ном

Бодит ном

Гарт тань очих 10 ном

A5 хэмжээтэй, бүрэн өнгөт, ном бүр ISBN-тэй. Ар хавтас бүр дээр номын сэдвүүд, нэг туршилтын бодлого, хариуны QR код бий.

Genius 1 — ар хавтасGenius 5 — ар хавтасGenius 9 — ар хавтас

Яагаад Genius 1–9 гэж?

Нэг ном, нэг цол

Ном бүрт 240 бодлого. Өдөрт 4 бодлого бодвол хоёр сард нэг ном дуусна. Төгсгөлийн шалгалтыг давбал дараагийн шатанд гарна.

Аргыг нэрээр нь заана

Бодлогууд тактикийн аргаараа ангилагдсан. Тиймээс хүүхэд юу хийж байгаагаа ойлгож сурна.

Хуудас бүрт QR хариу

Хариугаа утсаараа шууд шалгана. Аав ээж шатар мэдэхгүй ч хамт суугаад тусалж чадна.

Дэлгэцийн оронд хөлөг

Гэр бүлээрээ нэг ширээнд суугаад хамт боддог цаг. Ганцаараа ч бодож болно.

Шатрын цагаан толгойЭХЛЭЛШатрын цагаан толгой
Genius 1 — ХүүGENIUS 1Хүү
Genius 2 — МорьGENIUS 2Морь
Genius 3 — ТэмээGENIUS 3Тэмээ
Genius 4 — ТэрэгGENIUS 4Тэрэг
Genius 5 — БэрсGENIUS 5Бэрс
Genius 6 — НоёнGENIUS 6Ноён
Genius 7 — Genius МастерGENIUS 7Genius Мастер
Genius 8 — Genius Их мастерGENIUS 8Genius Их мастер
Genius 9 — Genius Супер их мастерGENIUS 9Genius Супер их мастер

Номын дотор

Нэг хуудсанд 6 бодлого

Genius 1-ийн жинхэнэ хуудас. Сэдвийн нэр, даалгавар, хэн нүүх нь бодлого бүр дээр бичээстэй. Хариуг хуудасны QR кодоор утсаараа шалгана.

  • Хөлөг үргэлж Цагаан талаас харагдана
  • Өдөрт 4 бодлого бодвол хоёр сард нэг ном
  • Номын төгсгөлд цолны шалгалт
GENIUS 1 · ХҮҮБэрсээр мадлах
Бэрсээр мадла (1 нүүдэл)
49Цагаан нүүнэ
50Цагаан нүүнэ
51Цагаан нүүнэ
52Хар нүүнэ
53Хар нүүнэ
54Цагаан нүүнэ
Хариугаа QR-аар шалгаарай

Номын агуулга

Ном бүрт юу заадаг вэ?

Ном бүр «Орох шалгалт»-аар эхэлж, сэдэв сэдвээр ахиад, «Гарах шалгалт»-аар дуусна. Аль номноос эхлэхээ мэдэхгүй бол түвшин тогтоох сорил өгөөрэй.

Genius 1 · Хүү
Шатрын суурь
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Хамгаалалтгүй бод
  3. Бэрсээр мадлах
  4. Тэргээр мадлах
  5. Морь, тэмээ, хүүгээр мадлах
  6. Сүүлийн эгнээний мад
  7. Хүү бод болгох
  8. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 2 · Морь
Шийдвэр гаргалтын суурь
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Морины давхар цохилт
  3. Бусад бодын давхар цохилт
  4. Дараас
  5. Нээнтэг довтолгоо
  6. Бод барих
  7. 2 нүүдлийн мад
  8. Мадны загвар: Опера ба булангийн мад
  9. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 3 · Тэмээ
Тактикийн суурь
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Татан авчрах
  3. Урвуу дараас
  4. Нээв шаг ба давхар шаг
  5. Хамгаалагчийг устгах
  6. Ил гарсан ноён руу довтлох
  7. Хүүний төгсгөл
  8. Онцгой нүүдэл: зөрж идэх ба сэлгээ
  9. Хэт ачаалал
  10. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 4 · Тэрэг
Тооцоолол ба комбинаци
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. 3 нүүдлийн мад
  3. Өгөөш
  4. Холдуулах
  5. Завсрын нүүдэл
  6. Ноёны бүтцийг эвдэх
  7. Мадны загвар: Араб, Анастасиа, түгжээ, дэгээ
  8. Хамгаалалт
  9. Аврах арга: мөнхийн шаг ба пат
  10. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 5 · Бэрс
Гарааны тактик
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. f7 ба f2 нүд рүү довтлох
  3. Гарааны занга
  4. Гараанд хамгаалалтгүй бод
  5. Гараан дахь дараас
  6. Гараан дахь давхар цохилт
  7. Эрт гарсан бодыг барих
  8. Сэлгээгүй ноёныг шийтгэх
  9. Грекийн бэлэг
  10. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 6 · Ноён
Төгсгөлийн тактик
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Хүүний төгсгөл
  3. Тэрэгний төгсгөл
  4. Тэмээ, морины төгсгөл
  5. Бэрсний төгсгөл
  6. Нэвтэрсэн хүү
  7. Дутуу бод болгох
  8. Төгсгөлийн мад
  9. Хүүний нэвтрэлт
  10. Давамгайлал
  11. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 7 · Genius Мастер
Цугцванг, нам гүм нүүдэл, хамгаалалт
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Цугцванг
  3. Нам гүм нүүдэл
  4. Хамгаалалтын нүүдэл
  5. Завсрын нүүдэл
  6. Бод барих (ахисан)
  7. Хамгаалагчийг устгах (ахисан)
  8. Нээнтэг довтолгоо (ахисан)
  9. Цөхрөлийн бод
  10. Тээрэм
  11. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 8 · Genius Их мастер
Нарийн комбинаци
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Нүд чөлөөлөх
  3. Хаалт тавих
  4. Нэвт цохилт
  5. Татан авчрах (ахисан)
  6. Холдуулах (ахисан)
  7. Нээв шаг ба давхар шаг (ахисан)
  8. Золиослон довтлох
  9. 3–4 нүүдлийн мад (ахисан)
  10. Холимог давтлага — Гарах шалгалт
Genius 9 · Genius Супер их мастер
Мастерын бодлого ба этюд
  1. Бэлэн үү? — Орох шалгалт
  2. Мастерын мад (3–5 нүүдэл)
  3. Идэхгүй, шалахгүй мад
  4. Этюд
  5. Ховор мадны загварууд
  6. Их мастеруудын өргөөс
  7. Супер комбинаци
  8. Шатрын түүхийн алдартай комбинациуд
  9. Genius бүтээл: нам гүм түлхүүртэй мад
  10. Холимог давтлага — Гарах шалгалт
♙Шатрын цагаан толгой
Бүх насныханд зориулсан анхан шатны ном · 96 хуудас
Шатрын цагаан толгой — дотор хуудас

Шатрын түүхээс эхлээд хөлөг, бодын нүүдэл, онцгой нүүдлүүд, бүтэн тоглолт хүртэл алхам алхмаар заана. Дуусгасан хүн Genius 1-д бэлэн болно.

Захиалга

Гурван алхмаар номоо аваарай

  1. Захиалгаа бөглөнө

    Доорх маягт 1 минут болно

  2. Бид залгаж баталгаажуулна

    Хаяг, багцаа шалгана

  3. Номоо авахдаа төлнө

    Хүргэлт үнэгүй

Ном авсан айлуудын «Genius гэр бүл» группт нэмэхэд хэрэгтэй. Facebook байхгүй бол хоосон орхиорой, бид мессежээр холбогдоно.

Хамтрагчийн код байгаа юу?

Код байхгүй бол хоосон орхиорой. Үнэ, хүргэлт адилхан.

Нэмж хэлэх зүйл байна уу?

Хүргэлт Монгол даяар үнэгүй. Төлбөрөө номоо авахдаа төлнө. Таны мэдээллийг зөвхөн хүргэлтэд ашиглана.

💬
💬 ЧатНом захиалах