Genius Хамтрагч
Сайн номыг хүмүүст хүргэж, үнэ цэнийг хуваалцъя.
Genius 1–9 номыг найз нөхөд, дагагчиддаа танилцуулаарай. Таны танилцуулгаар ном авсан айл бүрт танд 20,000–30,000₮ урамшуулал олгоно. 60 айлд хүргэвэл аяллын тал, 120 айлд хүргэвэл бүтэн аяллыг бид даана.
Тооцоод үзье
Хэдэн айлд хүргэвэл ямар урамшуулал вэ?
Дараагийн цол Тэмээ хүртэл 20 айл үлдлээ
Жишээ тооцоо. Бодит урамшуулал таны хүргэсэн номын тооноос хамаарна.
Эрсдэл байхгүй
Та танилцуулна. Үлдсэнийг нь бид хийнэ.
Хөрөнгө оруулахгүй
Ном урьдчилж авах, гэртээ хадгалах хэрэггүй.
Хүргэлтийг бид хийнэ
Монгол даяар үнэгүй хүргэнэ. Захиалагч номоо авахдаа төлнө.
Бэлэн материал
Зураг, пост, бичвэр, асуултын хариуг бэлдээд өгчихсөн.
Ганцаараа биш
Эхлэхэд тань зааж өгнө. Долоо хоног бүр 15 минут ярилцана.
Яаж эхлэх вэ?
Гурван алхам
Бүртгүүлнэ
Доорх маягтыг бөглөөрэй. Сайнбуян тантай өөрөө холбогдож, танилцаад, бүх зүйлийг тайлбарлаж өгнө.
Кодоо авна
Танд өөрийн код өгнө. Хэдэн айлд ном хүргэсэн, ямар цолтой болсноо өөрөө харна.
Танилцуулна
Пост, story, чатаар номыг танилцуулна. Урамшууллаа сар бүрийн 5, 20-нд авна.
Genius Growth
Хамтдаа өснө.
Хамтрагч болбол Genius-ийн үндсэн багтай нэг хаалттай группт орно. Долоо хоног бүр уулзаж, мэддэг юмаа хуваалцаад, хамтдаа бага багаар ахина.
- Долоо хоног бүр үндсэн багтайгаа уулзана
- Борлуулалт, маркетинг, контент хийх арга
- Харах өнцөг, сэтгэлгээ, бүтээмж, эрч хүч
- Алдаа, амжилтаа хуваалцаж, бие биенээсээ сурна
- Цол ахих бүрд группээрээ баяр хүргэнэ
Цол
Хүү бэрс болдог шиг.
Шатарт хүү хөлгийн нөгөө захад хүрээд бэрс болдог. Энд ч тийм: олон айлд хүргэх тусам цол ахиж, урамшуулал тань нэмэгдэнэ.
Хүү
1–9 айл
20,000₮
Эхний алхам
Морь
10–29 айл
22,000₮
Саад давна
Тэмээ
30–59 айл
24,000₮
Хол явна
Тэрэг
60–119 айл
26,000₮
Хагас аялал
Бэрс
120–199 айл
28,000₮
Бүтэн аялал
Ноён
200+ айл
30,000₮
Хамгийн дээд цол · тусгай хувь урамшуулал
Ноён цолны амлалт
Ноён болсон хүн бол Genius-ийн нэг хэсэг.
Ноён цолд хүрсэн хамтрагчдаа бид багц бүрийн 30,000₮-аас гадна тусгай хувь урамшуулал олгоно. Энэ бол бидний хамгийн том итгэл, хамгийн өндөр амлалт. Genius өсөх тусам Ноён хамтрагчийн хүртэх хувь ч хамт өснө.
Нөхцөлийг Ноён цолд хүрмэгц Сайнбуян тантай биечлэн уулзаж ярилцана.
Цол ахисны дараагийн багцаас шинэ дүнгээр бодно. Цол 2027/06/30 хүртэл хүчинтэй, дараагийн улирал Хүүгээс эхэлнэ.
Шинэ жилийн аялал
Харбины мөсөн баяр.
Тэрэг цолд хүрвэл аяллын тал, Бэрс цолд хүрвэл бүтэн аяллын зардлыг бид даана. Шинэ оноо Genius багийнхантайгаа хамт угтана.
Газраар · 12/26–01/03 орчим · Харбинд өвөл −15…−25°C хүйтэн
Цагаан хэрэм
ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, 2,000 гаруй жилийн түүхтэй хэрэм дээгүүр алхана.
Гүгүн ордон
Хятадын эзэн хаадын 600 гаруй жилийн түүхтэй ордон.
Мөс цасны ертөнц
1.2 сая м² талбайд 2,000 гаруй мөсөн барилга, баримал. Орой нь гэрэлтэнэ, мөсөн гулгуур ч бий.
Наран арлын цасан баримал
Олон орны уран бүтээлчдийн хийсэн аварга том цасан баримлууд.
Төв гудамж · Гэгээн Софийн сүм
Орос, европ маягийн барилгатай, алдартай явган гудамж.
Сунгари мөрөн
Хөлдсөн мөрөн дээр чарга, мөсөн дугуй, тэшүүр.
60 айл · Хагас аялал
1,250,000₮-ийн аялал. Явж чадахгүй бол 500,000₮ бэлнээр авна.
120 айл · Бүтэн аялал
2,500,000₮-ийн аялал. Явж чадахгүй бол 1,000,000₮ бэлнээр авна.
12/10 гэхэд босгодоо хүрсэн хүн энэ шинэ жилд явна. 2027/06/30 хүртэл хүрсэн хүн дараагийн шинэ жилд явна. Аяллаа бусдад шилжүүлэх боломжгүй.
Та юуг санал болгох вэ?
Номтой хамт Genius Club.
Ном авсан айл Genius Club-т нэгдэнэ. Хүүхэд нь асуух хүнтэй, хамт тоглох найзтай болно. Тиймээс санал болгоход амар.
- Genius 1–9, 9 ном
- Номын эздийн хаалттай чат, асуултад 24 цагийн дотор хариулна
- Сард 1 удаа дасгалжуулагчтай шууд онлайн хичээл
- Бямба гараг бүрийн нээлттэй тэмцээнд 1 жил үнэгүй
- 9 номоо дуусгахад гэрчилгээ
Урамшуулал
Ном бүрийн урамшуулал
| Genius 1–9 багц | 20,000–30,000₮ (цолоосоо хамаарна) |
| 10 номын багц | цолны дүн (хямдралгүй үед +4,000₮) |
| Шатрын цагаан толгой | 4,000₮ |
| Байгууллагын захиалга (10+) | багц бүрээс 10,000₮ |
| Шатар, шатрын цаг | үнийн 10% |
Цолд тоолох нь: Genius 1–9 ба 10 номын багц 1 багцаар · Цагаан толгой 5 ширхэг 1 багцаар. Байгууллагын үнийг хамтрагчдад тусад нь хэлнэ.
Бэлэг ба дүрэм
Эхний бэлэг
- 3 айлд хүргэвэл «Шатрын цагаан толгой» ном бэлэглэнэ
- 5 айлд хүргэвэл Genius 1–9 багц бэлэглэнэ
- Өөрөө авсан багц цол, аялалд тоологдоно. Харин урамшуулал, бэлэгт тоологдохгүй.
- Захиалагч төлбөрөө төлсний дараа таны урамшуулал бодогдоно
Асуулт
Түгээмэл асуулт
Урамшууллаа хэзээ авах вэ?
Сар бүрийн 5, 20-нд. Захиалагч төлбөрөө төлсөн захиалгын урамшууллыг танд шилжүүлнэ. Буцаагдсан захиалгад урамшуулал бодогдохгүй.
Эхэндээ ном хүргэж чадахгүй бол яах вэ?
Та юу ч алдахгүй, хөрөнгө оруулаагүй. Бид зааж өгөөд, долоо хоног бүр хамт төлөвлөнө. Эхний айлдаа ном хүргэхэд тань тусална.
Хэр их цаг орох вэ?
Долоо хоногт нэг пост, хэдэн story, хэдэн чат хангалттай. Зураг, бичвэрийг бид бэлдэж өгнө.
Дагагч цөөн бол болох уу?
Болно. Дагагчийн тооноос илүү танд итгэдэг хүмүүс чухал. Найз нөхөд, эцэг эхчүүдийн групп л хангалттай.
Борлуулалтаа яаж харах вэ?
Танд өөрийн код өгнө. Захиалагч сайт дээр захиалахдаа «Хамтрагчийн код» хэсэгт таны кодыг бичнэ. Хэдэн айлд ном хүргэсэн, ямар цолтой болсноо Google Sheet-ээс өөрөө харна.
Цол хэзээ хүртэл хүчинтэй вэ?
2027/06/30 хүртэл. Дараагийн улирал Хүүгээс эхэлнэ. Аялалд хүрсэн эрх тань хэвээр үлдэнэ.
Ямар дүрэм мөрдөх вэ?
Үнийг өөрчлөхгүй, худал юм хэлэхгүй. Бөөний үнэ зөвхөн байгууллага, клуб, сургуульд. «Genius Chess» нэрээр төлбөртэй реклам гаргахгүй, харин өөрийн постоо boost хийж болно. Хүссэн үедээ зогсоож болно, ямар ч хүлээлт байхгүй.
Хамтрагч болох
Хүүгээс эхэлье.
Хүсэлт ирэхээр Сайнбуян тантай өөрөө холбогдоно.
GENIUS CHESS